Дорнод аймгийн төсвөөс анх удаа аймгийнхаа 67 багт тоног төхөөрөмж, тавилга, тохижилтийн эд зүйлс болон мотоцикл зэргийг шийдвэрлээд байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 12-ны өдөр Булган, Хөлөнбуйр сумдад ажиллах үеэрээ Булган сумын 4 дүгээр багт шинэ мотоцикл,
Хөлөнбуйр сумын ажлын албанд 1 том ширээ, 20ш сандлыг тус тус хүлээлгэн өглөө.
Тэрээр “Улс орны хөгжил багаас эхэлнэ, иймээс цаашид ч бодлогоор дэмжин ажиллана” гэдгээ илэрхийллээ.