Зуны тэргүүн цагаагчин могой сарын Шинийн гуравны билэгт сайн Балжиннямтай энэ өдөр Хан-Уулаа уламжлалын дагуу тахилаа.
Тахилгын ёслолд нутгийн зон олноо төлөөлж аймгийн болон Булган, Баянтүмэн, Хэрлэн сумын Засаг дарга нар оролцож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаатай холбогдуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгууллаа.
Тахилгын ёслолд зориулж нийт иргэдээ төлөөлөн аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн ерөөлийн айлтгал өргөснийг Та бүхэндээ толилуулж байна.
ӨРГӨЛИЙН АЙЛТГАЛ ОРШВОЙ
Бишрэл залбирлыг бүрнээ хураасан Хан уул минь
Ачлал буянаа хүртээсэн Хайрхан уул минь
Бүхий олноо тольдсон оргил тэргүүн Овоо минь
Сүүн цацал амттаны дээжээ өргөн барьж
Сүсэглэн дээдлэх сэтгэлийн өчлөө айлтгая.
Өндөр дээдсийн шастираас Улхан алдрын улбаатай
Өргөн талын зооноо холын сүрлэг бараатай
Гэгээн сэцэн Ханы голомт залгасан дээдсийн
Өнө холоос өртөөлсөн өтгөс буурлуудын
Гүн хүндэтгэл чин сүсэг шингээстэй
Айлтгал эгээрэл болгоон тунгаах чадалтай
Аврал энэрэл хүртээн соёрхох шидтэй Хан уул минь
Хурай хурай хурай.
Билгийн чандад хүрсэн номын их мэргэд
Бишрэлийн ухаарал, сүсгийн буянаар болгоон
Шүтэхийн язгуур тахилга судар, уншлага сангаа
Шүлэглэн холбож, ая дантай өвлүүллээ.
Өнөөдөр бид шашин номын ёс ,уламжлалаа дээдлэн
Өгөөмөр буян,өлзий хишгийг тань хүртэхээр
Ачлалт уулынхаа эзэн тэнгэр,савдаг сахиус,хотол бүгдийг
Амьдчилан залж, хүмүүнчлэн харилцаж,баясган цэнгүүлж
Аливаа хүсэл эгээрлээ болгоон соёрхохыг айлтган залбиръя
Алдал ослоо өршөөн хэлтрүүлэхийн хүлцэл өчье
Унаган байгалиа хадгалан хамгаалах төрийн бодлого
Уул усаа бишрэн шүтэх шашин номын сургаал эвсэх
Хос ёсны барилдлага хотол олны сэтгэл үйлд шингэн
Байгаль орчин, орон дэлхийгээ аргадан харьцаж
Баялаг нөөцийг хайрлан, ариг гамтай хүртэж,
Онгон дагшин тогтоц, унаган төрхийг хадгалахад
Олон түмэн, иргэн бүхний үүрэг эрхэм чухлыг айлтгая
Хан уул Таны тавил тайлга тахилга сангийн увьдас
Хараа дүүрэх ай сав нутгийн эзэд сэлтэсийг баясган
Дөрвөн цагийн эргэлтэд тэгш дүүрэн оршихын учир
Дөрвөн зүг найман зовхисын газар орноо бишрэн дээдэлье.
Хурай хурай хурай
Хайрхан Хан уул минь ээ
Их талын уугуул суугуул зон олон
Ирүүл, одуул иргэд цөмөөрөө
Сэтгэл итгэл, бишрэл залбирлаа даатган
Ачлалын буян, энэрэлийн ивээлийг хүртье
Зон олны минь заяа буян
Цог хийморийг тэгшитгэн бадрааж
Хур бороог цагийн аясаар хайрлаж
Өлөн зудыг өнөд холтгож
Буянт малын өгөөж хишгийг арвитгаж
Буурал дээдсийн буурийг бататгаж
Эмгэг өвчин, элдэв тотгор
Гай зовлон, гамшиг аюулаас
Авран ивээхийн сацуу
Төрийн үйл өөдрөг сайн,
Түмний сэтгэл амгалан байхын
Өчлөөн өчиж, цацлаан өргөж
Айл өрх иргэн бүхэнд
Эрүүл энхийн жаргал хурж
Амьдрал ахуй ажил үйлс
Өрнөн мандахын ерөөл оршоон
Эцэг тэнгэр, этүгэн эхэд бишрэн мөргөе
Хурай хурай хурай
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, "ЧӨЛӨӨЛЬЕ" САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЭЖ БАЙНА
МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
ДОРНОД АЙМАГТ 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРЛЭСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ
"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн зээлийг зориулалтын бусаар хэрэгжүүлж төлж дууссан болон одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгчийн мэдээлэл
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ 11 ДҮГЭЭР САР
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
"DIGITAL FIRST" АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛЖ 34.9 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР “ИСТАНА” МАРКИЙН АВТО МАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
“ТУГ ЧИНГИСИЙН СҮМИЙН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ