Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, лус савдгаа аргадах заншил бүхий энэхүү тахилга Зуны эхэн сарын Шинийн тавны билэгт сайн өдөр /2020.05.27/ Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар боллоо.
COVID-19 цар тахалтай холбогдуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан юм.
Тахилгын үйл ажиллагаанд ард иргэдээ төлөөлж аймгийн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр болон Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх нар оролцож нутаг ус, иргэдийнхээ сайн сайхны төлөө залбирлаа.
Түүнчлэн аймгийн ИТХ-аар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын гол зэрэг таван голыг аймгийн тахилгатай гол болгосон.