OХУ-ын Чита хотод суралцаж буй Дорнод аймгийн харьяат оюутнуудыг “Алтанбулаг” боомтоор татан авна

4 жил
OХУ-ын Чита хотод суралцаж буй Дорнод аймгийн харьяат оюутнуудыг “Алтанбулаг” боомтоор татан авна

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита болон районуудад суралцан амьдарч буй Дорнод аймгийн харьяат оюутан иргэд ОХУ-д COVID-19 цар тахал хурдацтай тархаж буйтай холбогдуулан Чулуунхороот сумын Эрээнцав боомтоор эх орондоо буцаж ирэх хүсэлтийг аймгийн Онцгой комисст ирүүлснийг судалж үзэн Улсын Онцгой комисст уламжилсан байна.

Монгол улсын Онцгой комиссоос ОХУ-аас ирэх МУ-ын иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах тухай хариуг ирүүлжээ. Иймээс аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаар дамжуулан хүсэлтийн хариуг сурч буй сургуулиудад нь албан ёсоор мэдэгдэхээр болов.

Одоогоор 33 оюутан буцаж ирэх хүсэлтээ ирүүлээд байна.