Аймгийн Онцгой Комиссын 38 дугаар хуралдаанаар Засгийн газрын 167 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд амралт сувиллын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Ингэхдээ Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан шаардлагыг хангасан, сумдын Засаг даргаас олгосон газар эзэмших зөвшөөрөл бүхий амралт сувиллын газар, жуулчны баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Тус аж ахуй нэгжүүд БОАЖЯ-ны баталсан тусгай горимын дагуу аймгийн ЭМГ, МХГ-ын байгууллагуудын ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөмжийг мөрдөн ажиллана.