Орон сууцны 9,11,16,21-р байруудын гадна талбайд явган хүний зам хийгдэж дуусаад байна

4 жил
Орон сууцны 9,11,16,21-р  байруудын гадна талбайд явган хүний зам хийгдэж дуусаад байна

Дорнод аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөж Чойбалсан хот улам бүр өнгө зассаар байна.

Тэр дундаа аймаг орон нутгийн зүгээс нийтийн орон сууцны оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад анхаарч тус чиглэлийн ажлууд эрчимтэй хийгдэж байгаа юм. Тодруулбал 2016 оноос хойш аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварласан бол энэ онд 14 барилгын дээврийн ажлыг засварлаж байна.

Мөн байрны гадна тохижилтыг сайжруулах, иргэд аюулгүй зорчих орчныг бий болгох зорилгоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чойбалсан хотын 9,11,16,21 дүгээр байрны гадна талбайд 2 метрийн өргөнтэй явган хүний зам тавигдаад байна.

Үргэлжлэн орон сууцны 12, 13, 14, 15, 17, 24, 25-р байруудын гадна талбайд явган хүний зам тавигдахаас гадна байруудын гадна орчныг ногоон байгууламжтай болгож зүлэг тарих тохижилтын ажил хийгдэх юм. Тус ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэгдэх 2 гүний худаг, ус нөөцлөх савуудыг аймгийн төвийн 7 болон 9 дүгээр багуудад хийж байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.