Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин хүлээлгэн өглөө

4 жил
Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин хүлээлгэн өглөө

Өнөөдөр /2020.06.16/ үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд зориулж аймгийн ОНХС-ын хөрөнгөөр автомашин нийлүүлж парк шинэчлэл хийлээ.

Аймгийн Байгаль хамгаалалтын захиргааны албан хэрэгцээнд туулах чадвар сайтай Mitsibushi L200 автомашин, Мэргэжлийн хяналтын газарт дунд оврын суудлын Тоёота Harrer автомашин, Бүсийн төв Онцгой байдлын газарт шатахуун бага зарцуулдаг Тоёота приус-30 маркийн машинуудыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашиныг сумд болон хилийн боомтуудад хийгдэх хяналт шалгалт, айл өрхөд гал түймрээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэхэд ашиглах юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Дорнод аймаг сүүлийн 2 жил уул уурхай, газрын тосны салбараас Орон нутгийн төсөвт жилдээ 4-5 тэрбум төгрөг ордог болсон. Энэхүү хөрөнгийн 30 хувийг сумдад хувиарлан хуулийн хүрээнд төрийн анхан шатны байгууллагууд, эмнэлэг боловсролын салбарт зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж, автомашинаар хангаж байна. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн эрх ашигт нийцсэн явган хүний зам байгуулах, автозамын арчлалт, ногоон байгууламж зэрэгт, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар байгаль орчин, гол ус, газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх зэрэг олон ажлууд хийж байна. Хамгийн гол нь төсөвт орж буй орлогыг хэрхэн зөв зарцуулах буюу ард иргэддээ өгөөжтэй байлгах бодлогыг барьж байгаа юм.” гэдгийг онцлов.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.