Баянтүмэн сумын баяр наадмыг 9,10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг улсын Онцгой комиссод уламжиллаа

4 жил
Баянтүмэн сумын баяр наадмыг 9,10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг улсын Онцгой комиссод уламжиллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолоор аймаг, сумын баяр наадмыг 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүд буюу нэг өдөр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Дорнод аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан аймгийн морин уралдааны газар болох Баянтүмэн сумын морин уралдааны газарт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Баянтүмэн сумын иргэд, удирдлагуудаас сумын баяр наадмыг 07 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх санал ирүүлснийг аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо Улсын Онцгой комиссод уламжлаад байна.