Тэргүүний мөрдөст “Эмэгтэйчүүдийн хэсэг” тодорлоо

4 жил
Тэргүүний мөрдөст “Эмэгтэйчүүдийн хэсэг” тодорлоо

Баян-Уул суман дахь хурандаа Б.Гантөгс захирагчтай хилийн 0275 дугаар ангийн хамт олон “Тэргүүний эмэгтэйчүүдийн хэсэг” шалгаруулах аяныг сайн үйлсийн, бүтээлч ажлын, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн гурван үе шаттайгаар 6 сарын хугацаанд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаа 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баян-Уул сумын Засаг дарга Х.Баттулга нар оролцов.

Тус аяны 1 дүгээр байранд дэслэгч Х.Нарантуяа ахлагчтай эмэгтэйчүүдийн 1 дүгээр хэсэг, 2 дугаар байранд ахлах ахлагч С.Үүрцайх ахлагчтай эмэгтэйчүүдийн 2 дугаар хэсэг, 3 дугаар байранд ахлах ахлагч Х.Хүрэлтуяа ахлагчтай хилийн 0280 дугаар салбарын эмэгтэйчүүдийн хэсэг тус тус тодорсон байна.