Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан болзолт уралдаанд "Талын алтан уул" ХХК шалгарав

4 жил
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан болзолт уралдаанд "Талын алтан уул" ХХК шалгарав
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор "Хог хаягдлаа ангилан ялгах, эргүүлэн цуглуулах, дахин боловсруулах ажлыг орон нутагт хэрэгжүүлэх нь" болзолт уралдаанд зүүн аймгуудаас "Талын алтан уул" ХХК-ийн тѳсѳл шалгарчээ.
Ѳнѳѳдѳр /2020.08.05/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллаагаагаа явуулдаг "Талын алтан уул" ХХК-ийн захирал Ѳ.Хилчинбаатарт 5 сая тѳгрѳгийн батламжийг гардуулан ѳглѳѳ.
♻️♻️ Тус компани хуванцар /🔄төрөл бүрийн ус, ундааны сав болон PETE, HDPE, LDPE, PP тэмдэглэгээ бүхий ахуйн хэрэглээний хуванцар сав/, гялгар уутыг иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авч пресслэх болон бутлагч машинаар бутлан бэлдэц бэлтгэн Улаанбаатар хотын үйлдвэрт нийлүүлж байна.
Хуванцар савыг 1 кг-ийн 200 төгрөг, гялгар уутыг 1 кг-ийн 300 төгрөгөөр худалдан авдаг.✅