Тэргүүний агентлаг, байгууллага, хамт олон шалгарав

4 жил
Тэргүүний агентлаг, байгууллага, хамт олон шалгарав
Төр засгийн бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, амжилт бүтээлээрээ манлайлсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шагналыг нь /2020.08.31/ гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргын 2009 оны А/303 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын нэрэмжит “Гавьяат үйлстэн” шагналыг аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх оронч, бүтээлч санал санаачлага гаргаж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төмөрбаатарын Оюунбилэг шагнагдлаа.
Мөн улс, аймаг орон нутгийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ 2019 онд бусдыгаа манлайлан ажилласан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч тэргүүний агентлагаар Т.Ганзориг даргатай аймгийн Цагдаагийн газрын хамт олон, Дэд байранд Орон нутгийн өмчийн газар, Ч.Оюунаа даргатай Эрүүл мэндийн газар, Гутгаар байранд А.Нансалмаа даргатай Боловсрол, Соёл урлагийн газар, Д.Энхбаатар даргатай Статистикийн хэлтэс тус тус шалгарсан байна