1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ

4 жил
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын баярын 75 жилийн ойн энэ өдөр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ.
 
Мөн Яринпилийн Өсөх Батлан хамгаалах яамны шагнал болох “Дайчин алдар-2” медалиар энгэрээ мялаасан юм.
Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас улсын хэмжээнд 42 ахмад дайчин амьд сэрүүн энх тунх амьдарч байгаагийн нэг нь өдгөө 96 насыг туулж яваа Яринпилийн Өсөх юм. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байжээ.