Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Гэгээн музагийн эздэд баяр хүргэж, урамшууллаа

4 жил
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Гэгээн музагийн эздэд баяр хүргэж, урамшууллаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн /2020.09.02/ “Гэгээн муза” Олон улсын наадмаас Гранпри шагнал хүртсэн Дорнод аймгийн алтан гадас одонт ХДТ-ын уран бүтээлчдийг хүлээн авч, баяр хүргэн урамшууллаа.
 
ХДТ-ын уран бүтээлчид Хүүхдийн жүжгийн төрөлд 2018 онд “Ярьдаг мод” жүжиг, 2020 онд “Мангасуудын хаан” жүжгээр тус тус өрсөлдөж 2 дахь удаагаа ийнхүү Гранпри шагналыг хүртэн, ганзага дүүрэн ирсэн юм.
Энэ удаагийн “Мангасуудын хаан”жүжгээрээ Шилдэг найруулагч номинацид Б.Мөнх-Амьдрал, Шилдэг хөгжмийн зохиолч номинацид Ө.Ариунбаатар, Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин номинацид Т.Халиунсор, Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин номинацид Г.Энхболор , шилдэг тайзны зураач номинацид С.Чулуунзаяа, Н.Энхбаяр нар шалгарч алтан “Гэгээн Муза”-ийн эзэд болсон юм.