Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сард зарласантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Нандин-Эрдэнэтэй энэхүү шалгалтын талаар ярилцлаа.
Сайн байна уу? Өнгөрсөн жил Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан энэ хуулийн дагуу хэдэн шалгалт авдаг болсон бэ?
- Монгол улсын Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулинд төрийн албанд орж ажиллах иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ордог байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар ерөнхий шалгалт болон тусгай гэсэн хоёр шалгалт өгдөг болсон.
Шалгалт хэзээ зохион байгуулагдах талаар хугацаа тов гарсан уу?
Төрийн албаны хуульд заасны дагуу ерөнхий шалгалтын бүртгэлийг улсын хэмжээнд зарлаж 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагаас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагийн дуустал нэг сарын хугацаанд улс, орон даяар цахимаар бүртгэл явагдана. Цахим бүртгэл нь төрийн албанд орж ажиллах хүсэлттэй иргэн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй, интернеттэй бол хаанаас ч хандан бүртгэлд хамрагдах давуу боломж бий болсон.
Ерөнхий шалгалт болон тусгай шалгалтын ялгааны та тайлбарлаач?
- Өмнө нь бол Төрийн албаны хуулийн хэрэгжилтээр төрийн жинхэнэ албаны шалгалтыг өгч шууд албан тушаалд томилогддог байсан. Тодруулбал Боловсрол, мэргэжил, ажлын туршлага шаарддаг байсан бол ерөнхий шалгалт нь төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдах боломжтой шалгалтад тэнцсэн иргэн 3 жилийн хугацаатай нөөцөд байна.
Харин тусгай шалгалт гэдэг нь нөөцөд орсон иргэн боловсрол, мэргэжил, туршлага таарч байгаа иргэн тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тухайн албан тушаалд шууд томилогдох боломж бүрдэж байна гэсэн үг юм.
Ерөнхий шалгалтад орохын тулд тухайн иргэн ямар болзол хангасан байх ёстой бэ?
1.Монгол Улсын иргэн байх
2.Дээд боловсролтой байх
3.Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
4.Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
5.Цэргийн алба хаасан байх
6.Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
7.Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
8.Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой. Эдгээрийг хангаж буй иргэн бүр дээрх шалгалт өгөх болзлыг хангаж байна гэж үзнэ.
Бүртгүүлж байгаа иргэд юунд анхаарах ёстой бэ?
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж байгаа иргэд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдээс бүртгэлээ дутуу хийх, төлбөрөө төлж баталгаажуулаагүй тохиолдол их гарч шалгалтад орж чадахгүй болж байсан. Бүртгүүлэгч төлбөрөө төлсний дараа код ирж бүртгэл баталгаажсан байх тул үүнд анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын Төрд ажиллахаар шийдэн Төрийн албаны шалгалтад оролцох хүсэлтэй иргэдэд зориулж Төрийн албаны зөвлөлөөс цахим ном, сорилыг бэлтгэн өдөр бүр шинэчлэж байгаа тул иргэд бие даан суралцах боломж нээгдэж байгаа.
Иргэд Төрийн албаны Ерөнхий шалгалтын зарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас авах боломжтой. http://csc.gov.mn/, http://dornod.gov.mn/ Ерөнхий шалгалтад орж байгаа иргэддээ амжилт хүсье.
УЛСЫН АВАРГА, ХОШОЙ АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧ НАР ТОДОРЛОО
УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, "ЧӨЛӨӨЛЬЕ" САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЭЖ БАЙНА
МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
ДОРНОД АЙМАГТ 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРЛЭСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ
"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн зээлийг зориулалтын бусаар хэрэгжүүлж төлж дууссан болон одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгчийн мэдээлэл
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ 11 ДҮГЭЭР САР
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
"DIGITAL FIRST" АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛЖ 34.9 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР “ИСТАНА” МАРКИЙН АВТО МАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
“ТУГ ЧИНГИСИЙН СҮМИЙН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, "ЧӨЛӨӨЛЬЕ" САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
ОЛИМПИАДЫН "ТУГ АЯЛАХ" АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЭЖ БАЙНА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
УЛСЫН АВАРГА, ХОШОЙ АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧ НАР ТОДОРЛОО