Шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалт явагдлаа

4 жил
Шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалт явагдлаа
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд “COVID-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтад тус аймгийн Онцгой комисс, гамшгаас алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 боомтоос 6 нь Дорнод аймагт байдаг. Үүнээс 4 нь БНХАУ-тай, 2 нь ОХУ-тай хиллэдэг. Хил хаагдснаас хойш БНХАУ-тай “Баян хошуу” боомтоор газрын тосны бүтэгдээхүүний экспорт , ОХУ-тай хиллэдэг “Эрээн цавын төмөр замын боомт”-оор импортоор түлш, шатахуун экспортоор ашигт малтмал гарч зөвхөн жолооч, төмөр замын агентууд хөдөлгөөнд оролцож хилээр нэвтэрч байна. Иймд аймгийн хувьд коронавируст халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 23-24-ны өдрүүдэд тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.