Аймгийн Засаг даргаар Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН дахин сонгогдлоо

4 жил
Аймгийн Засаг даргаар Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН дахин сонгогдлоо

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж олонх болсон МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 77,8 хувийн саналаар дэмжиж, Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилахаар боллоо.