“Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалт болж байна

4 жил
“Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалт болж байна

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Удирдлагын академитай хамтран “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтанд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүд нийт 40 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Т.Түмэнцогтоо, доктор Ц.Дэлгэржаргал нар удирдан явуулж бөгөөд сургалтанд оролцогсдод стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэгийг онолоор болон дадлага ажлаар эзэмшүүлнэ.