Аймгийн Онцгой комиссоос, сумдын удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өглөө

4 жил
Аймгийн Онцгой комиссоос, сумдын удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өглөө
Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2020 оны 11-р сарын 11-ны өдөр сумдын удирдлагуудтай онлайнаар цахим хурлыг хийж үүрэг чиглэл өглөө. Хуралдаанд аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Цахим хурлаар аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, нөхцөл байдалтай холбогдуулж өндөр хариуцлагатай ажиллахыг нийт сумдад удирдлагуудад анхаарууллаа.