Аймгийн Онцгой комиссын хурлаар сумдаас мал мах оруулах шийдвэр гарлаа

4 жил
Аймгийн Онцгой комиссын хурлаар сумдаас мал мах оруулах шийдвэр гарлаа
Дорнод аймгийн Онцгой комиссын өнөөдрийн 56 дугаар хуралдаанаар хөдөө сумд болон малчдаас мал мах оруулахыг ажлын хэсэг гаргаж нэгдсэн журмаар зохион байгуулах шийдвэр гарлаа.
Ингэхдээ тодорхой маршрутын дагуу холбогдох байгууллагуудын хяналтанд дор малыг амьдаар нь оруулна. Тодруулбал, Малчид малаа сумын төв дээр авчирна, эндээс Сумын онцгой комисс, Мал эмнэлэг, ХХААГ, Цагдаагийн байгууллага хяналт тавин заасан тоо хэмжээг үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээ олгоно.
Тухайн мал ачсан машин тогтоосон маршрутын дагуу зорчиж аймгийн төвд мал мах авдаг мөн тогтоосон цэгүүд дээр очиж худалдаалах зохицуулалт хийх юм.
Мал мах ачиж ирсэн тээврийн хэрэгслүүд хяналтан дор байх бөгөөд буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг авч явах зарчмаар ажиллахаар шийдвэрлэлээ.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ 7058-4647