Өнөөдөр /2020.11.18/ аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд: Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг үргэлжлүүлэн сунгалаа.
Улаанбаатар хот руу мах тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, халдвар хамгаалалт дор 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад зохион байгуулна. Буцахдаа хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирнэ.
Улаанбаатар хот руу өвс тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, халдвар хамгаалалт дор 7 хоногийн Мягмар, Пүрэв гарагуудад зохион байгуулна. Буцахдаа хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирнэ.
Баянхошуу, Эрээнцав боомтын халдвар хамгаалалтыг чангатган, ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
Дорнод аймгийн харьяат дотуур байранд амьдарч буй сурагчид, оюутнуудаас эмнэлзүйн асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай сурагчид оюутнуудаас шинжилгээ авч итгэмжлэгдсэн хүмүүст нь хүлээлгэн өгөх ажлыг олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна.