Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Энэхүү алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрлаж байна.
Өнөөдөр /2020.11.18/ Э.Мөнх-Эрдэнэ захиралтай Дорнод ган хийц ХХК-ийн хамт олон 5 хос иж бүрэн өвлийн дулаан хувцас, 800ш нэг удаагийн амны хаалт, 10ш нэг удаагийн хамгаалалтын хувцас, 80 хос ажлын бээлий, 1 сая төгрөг,
"Total Distribution" ХХК-ийн хамт олон 584.400 төгрөгийн үнэ бүхий 960ш ундаа, усыг аймгийн Онцгой комиссод тус тус гардуулан өглөө. Тус компани хүмүүнлэгийн тусламжийг 2 дахь удаагаа үзүүлж байна.
Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ч.Ганбат болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.