Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр /2020.11.18/ 14 сумын Онцгой комиссын гишүүд, удирдлагуудтай онлайнаар холбогдож, цахим хурлыг зохион байгууллаа.
Хуралдаанд аймгийн Онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгонбадрах, аймгийн Цагдаагийн газрын хэв Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх оролцож, үүрэг чиглэл өглөө.
Цахим хурлаар сумдын Онцгой комиссод аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, нөхцөл байдалтай холбогдуулан, өндөр хариуцлагатай, иргэдэд хүндрэл чигрэгдэл үүсгэлгүй түргэн шуурхай ажиллах, 11 дүгээр сарын 6-наас хойш Улаанбаатар хотоос ирсэн иргэдтэй холбогдож тандалт судалгаа хийж, зөвлөгөө өгч ажиллах, эцэг эх, асран хамгаалагч нь Улаанбаатар хот болон бусад аймаг сумдад хөг хорионд орсон бол тэдний ар гэрт анхаарал хандуулан ажиллах зэрэг үүрэг, чиглэлийг хүргэлээ.