Улсын Онцгой комиссод Дорнод аймгийн Онцгой комиссоос хүсэлт хүргүүлснийг өнөөдрийн /2020.11.18/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 11-р сарын 20-ны өдрөөс 12-р сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гарлаа.
Коронавируст /COVID-19/ халдварын цар тахлаас сэргийлэх зорилгоор энэхүү санал, хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд зүүн бүсийн болон аймгийн хэмжээний шатахуун, түлшний нөөц, хангамжийг тооцон үзэж, хөрш аймгуудаасаа саналыг нь авсан болно.