2020.11.19-ний өдөр аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар халуун цэгт ажиллаж буй ажилтан, алба хаагчдын хэрхэн ажиллаж буй нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй зарим асуудлыг нь шийдвэрлэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Чойбалсан хотын баруун постонд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Тагнуул газрын ажилтан, мэргэжилтэн, эмч, алба хаагч нар болон ЕБС-ийн эмч нар тус тус ажиллаж байна. Тус постоор өдөрт хүнсний ачаа тээврийн 60 орчим автомашин нэвтэрч, 100 гаруй хүнд түргэвчилсэн тандалтын шинжилгээг газар дээр нь авч ажиллаж байгаа юм.