2020.11.19-ний өдөр аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар аймгийн Шуурхай штабын хариу арга хэмжээ авах ажиллагааны багийн ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудалд үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Ажиллагааны баг Улаанбаатар хотоос 2020 оны 11 сарын 6-ны өдрөөс хойш ирсэн 1483 иргэнээс /Хэрлэн сум 1032, хөдөө суманд 451/ утсаар тандалт хийж мэдээлэл цуглуулснаас 435 нь автобусаар, 1048 нь хувийн унаагаар ирсэн байна. Эдгээрийн ойрын хавьтал 2865 иргэн бүртгэж гэртээ өөрийгөө тусгаарлах болон эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн иргэдээс тандалтын шинжилгээг Ягаанцээнэ 27 салбар, Асралт үйлс, Мянганжаргалан ӨЭМТ-үүд болон Баянтүмэн постод тус тус нийт 1498 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлээд байна. 11 дүгээр сарын 18-наас эхлэн БОЭТ халдварт, Баянтүмэн постод шинжилгээг үргэлжүүлэн авч байгаа ба БОЭТ-ийн вируслоги лабораторид 202 сорьцод PCR шинжилгээ хийж, бүгд СӨРӨГ гарчээ.
Шаардлагатай тохиолдолд дэлгэх 284 ор бэлэн болоод байгаа тухай Ажиллагааны багийн ахлахч, БОЭТ-ийн тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг мэдээллээ.