Ундны усны 34 ус түгээх байр ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ барин, иргэдэд цэвэр усыг түгээж байна

4 жил
Ундны усны 34 ус түгээх байр ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ барин, иргэдэд цэвэр усыг түгээж байна

2020.11.19-ний өдөр аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ-ын ундны ус түгээх усан сангийн ариутгал халдваргүйтгэл болон иргэдэд хэрхэн үйлчилж байгаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Чойбалсан хотын хэмжээнд ундны усны 34 ус түгээх байр ажиллаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ чанд барин, иргэдэд ундны усыг түгээж үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна.

COVID-19 цар тахлын үед өндөр эрсдэлтэй бүлэг болох хүүхдүүд болон өндөр настай иргэд ундны усаа зөөвөрлөх нь эрсдэлийг дагуулж байна. Иймээс насанд хүрсэн залуус маскаа зүүж, бээлий өмсөж, хоорондын зайгаа баримтлан ундны усаа зөөвөрлөхийг Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ-ын дарга Г.Баярсайхан анхаарууллаа.