Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Энэхүү алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрлаж байна.
Өнөөдөр /2020.12.01/ А.Гантулга тэргүүн, н.Болормаа дэд тэргүүнтэй “Ургах нар” тээвэрчдийн холбоо, “Дорнын эрдэс тээвэр” ХХК-ийн хамт олон 3500ш нэг удаагийн амны хаалт, N95 амны хаалт 50ш, хамгаалалтын хувцас 15ш, ариутгагч 20ш, 800.000 төгрөгийн шатахуун авах эрхийн бичиг,
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны Маэгшира чансаанд эрэмблэгдэн барилдаж байгаа сумоч Кирибаяма Тецүо Бямбачулууны Лхагвасүрэн 10.000ш нэг удаагийн амны хаалт аймгийн Онцгой комиссод хандивласныг түүний аав Сэргэлэн сумын 5 дугаар багийн малчин Я.Бямбачулуун гардуулан өглөө.
Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.
Аймгийн Онцгой комисс ард иргэд, аж ахуй нэгжийн хүмүүнлэгийн тусламжийг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын 11:00 цагт хүлээн авч, олон нийтэд мэдээлж байна.