Хүчирхийлэгч нь нэг бол уурлаж аймар дүрд орж, эсвэл хамгийн сайхан ааштай, элдэв янзаар хайраа илэрхийлсэн нэгэн болон хувирдаг.
Энэхүү хүчирхийллийн тойрог дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байнгын түгшүүртэй, айсан, гайхсан, итгэх, эс итгэхийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байдаг. Олон ч өдөр, сараар энэ тойргийн давтамж өнгөрөх магадлалтай.
*********************
Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.
2020 онд дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе! уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.