Монгол улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хот болон халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэн ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД байгаа иргэдийн ДАВТАН шинжилгээг 2020.12.14-ний Даваа гарагаас авч эхэлнэ.
Гэрийн тусгаарлалтын 14 дэх хоног дээрээ шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу СӨРӨГ гарсан тохиолдолд тусгаарлалтын дэглэм дуусгавар болох юм.
Шинжилгээ өгөх цэг: Аймгийн Биеийн тамир спортын газарт 2020.12.14-ний өдрөөс эхлэн 10-18 цагийн хооронд хүлээн авна.
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ
7058-4647, 7058-3366