Дорнод аймгийн Онцгой комиссын 71 дүгээр хуралдаан боллоо

1 сар
Дорнод аймгийн Онцгой комиссын  71 дүгээр хуралдаан боллоо
Тус хуралдаанаар жилийн эцсийн МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫГ зохион байгуулах талаар хэлэлцэж аймгийн Засаг даргын захирамжаар, журам батлан халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж 2020 оны 12 дугаар сарын 18-28-ны хооронд багтаан мал, тэжээвэр амьтны тооллогыг зохион байгуулахаар боллоо.
 
Дэн буудал, фитнес, нийтийн тээврийн үйл ажиллагааг нээх бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ зэрэг байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг томилж, тухайн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж дүгнэлтээ, танилцуулсны дараагаар нээх эсэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
АЙМГИЙН ОНЦГОЙ, КОМИСС ШУУРХАЙ ШТАБ

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар