Зорилго: Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад оршино.
ДОРНОД АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮН ШАЛГАРУУЛАХ “АЛТАН НАР 2020” Шалгаруулах номинац:
Шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авна.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.dornod.gov.mn цахим хуудас,
Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс: 7058-2055/
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Удирдамжийг дараах холбоосоор татаж авна уу?