Дорнод-Улаанбаатар-Дорнод чиглэлд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно

3 жил
Дорнод-Улаанбаатар-Дорнод чиглэлд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно
Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын халдварыг орон нутгуудад тархахгүй байлгах зорилгоор Дорнод- Улаанбаатар, Улаанбаатар -Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглоод байгаа юм.
 
Гэвч зарим иргэд энэ байдлыг ашиглан сүүлийн үед зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэн батлагдаагүй замаар нийслэл Улаанбаатар хот руу зорчих, Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх зөрчил удаа дараа гарч байгаа нь коронавируст халдвар /Сovid19/ тархалтыг нэмэгдүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, санал солилцон зүүн бүсийн хэмжээнд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтран ажиллаж, хамтарсан журам гаргаж, мөрдүүлэх шийдвэр гаргалаа.
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, сууж буй хүмүүс, тайзан дээр буй хүмүүс, ширээ болон дотор