Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Цагаан-Овоо сумын Онцгой комисс, автозамын хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа, Эрүүл мэндийн төв, тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцаж аймгийн мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж чиглэл өгөн ажиллаж байна.
Тус сумын тухайд Хэнтий аймагтай хил залгаа байршилтай тул Норовлин, Баян-Овоо сумтай залгаа нутаглах малчин айл өрхүүдтэй сумын Засаг даргаас хамтран ажиллах гэрээ байгуулан зөвшөөрөлгүй зорчигч болон ачаа тээвэрт хяналт тавьж ажиллахаар тогтлоо.
Мөн суурин болон хөдөлгөөнт постуудын тоог нэмэгдүүлэх, цагдаагаас алба хаагч нэмэлтээр ажиллуулах, тусгаарлах байранд камержуулалт хийх зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.