Аймгийн Шуурхай штаб зочид буудлын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийлээ

3 жил
Аймгийн Шуурхай штаб зочид буудлын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийлээ
Улаанбаатар хотод өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа учир аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
 
Монгол Улсын Шадар сайдын баталсан 2020 оны 155 дугаар журмын дагуу шаардлагатай тохиолдолд тусгаарлан ажиглах байруудыг эрэмбэлж, халдварын батлагдсан тохиолдлыг хамгийн түрүүнд зочид буудалд тусгаарлахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу Дорнод аймагт тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр Хэрлэн сумын хэмжээнд зочид буудлын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонслоо.
 
Тэдний зүгээс онцгой нөхцөлд аймгийн Онцгой комисстой хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Хэрвээ эрсдэл учирвал зочид буудлууд ажиллах хүч, нэг удаагийн хоолны хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэрэг материалын нөөц бүрдүүлэх, өрөө тасалгааны бэлэн байдлыг ханган бэлэн байхыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
 
Одоогийн байдлаар манай аймагт уул уурхайн компанид ээлж солихоор ирсэн ажилчдыг зочид буудалд 7 хоног тусгаарлаж байгаа юм.