Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн, дэм хайрласаар байна.
Өнөөдөр /2021.01.19/ Д.Ганзориг захиралтай “Онхоодой Өндөр” ХХК-ийн хамт олон дархлаа дэмжих “УУДАМ” нэртэй хатаасан аарцныхаа дээжээр аймгийн Онцгой комиссод хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Дашрамд: Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2020 онд Үндэсний хөгжлийн газар, Германы GIZ, ЭТИС хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг 2020 оны 01 дүгээр 15-наас 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулан дүнгээ гаргажээ.
Дорнод аймгаас Д.Ганзориг захиралтай “Онхоодой” ХХК-ий төсөл шалгаран буцалтгүй 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан билээ.