Өнөөдөр /2021.01.19/ Дорнод аймгийн Онцгой комиссын 05 дугаар хуралдааны шийдвэрээр Чойбалсан хотоос-Улаанбаатар хот чиглэлд 2021 оны 01-р сарын 21 буюу Пүрэв гарагт нийтийн тээврийн автобус явна.
Холбогдох журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар нийслэл хот рүү зорчих иргэд аймгийн Шуурхай штабын 70584647, 80204647, 70583366, 86843366 дугаарын утсанд хандаж бүртгүүлнэ үү.