Сүү үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо

3 жил
Сүү үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Сүүний фермерүүдийн нэгдэл "Дэвшил" ТББ-ын санаачилгаар аймгийн ард иргэдийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжлан хадлан болон малын тэжээлийн үйлдвэр бүхий “Сүү үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах боломжийг судлах ажлын хэсэг”-ийг байгуулан, өнөөдөр /2021.01.19/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
 
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг сүүний үйлдвэр байгуулах боломж, нөхцөл, зах зээлийг судалж, хаана, хэрхэн байгуулах, иргэдэд сүүг хэрхэн хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн судлах юм.
Ирэх долоо хоногт иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн