Улаанбаатар хотоос иргэдээ 01 дүгээр сарын 23-26ны өдрүүдэд татан авна

3 жил
Улаанбаатар хотоос иргэдээ 01 дүгээр сарын 23-26ны өдрүүдэд татан авна
Улсын Онцгой комиссод аймгуудын Онцгой комиссоос хүргүүлсэн "нийслэлээс тухайн орон нутаг руугаа иргэдээ зохион байгуулалттайгаар нэгдсэн журмаар татаж авах" хүсэлтийг УОК зөвшөөрлөө.
 
2021 оны 01-р сарын 23-26-ны өдрүүдэд багтаан татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шаардлагатай бол хугацааг 01.30-ний өдрийг хүртэл сунгана.
Доорх эрэмбийн дагуу автобусанд суулгана.
1. Бага насны буюу 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг
2. Эрүүл мэндийн 13А маягтаар оношлуулж, эмчлүүлэхээр явсан иргэн
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
4. 60-аас дээш насны ахмад
5. Оюутан
6. Зайлшгүй ар гэрийн гачигдал, шалтгаантай иргэн
7. Хойшлуулашгүй албан ажлаар зорчих иргэн
Энэ удаа нийслэлээс Чойбалсан хот чиглэлд автобус зорчих бөгөөд сумдаас нэгдсэн зохион байгуулалттайгаар унаа ирж, аймгийн Авто тээврийн төвийн гадна талбайгаас шууд тухайн сумд руу зорчино.
 
Аймгийн Онцгой комиссоос урьдчилан бэлтгэл хангаж Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ирэх хүсэлтэй иргэдийг цахим судалгаагаар бүртгээд байсан бөгөөд өнөөдөр аймгийн Шуурхай штабаас тухайн 520 иргэнтэй нэг бүрчлэн холбогдож PCR шинжилгээ өгөх, автобусанд суух хугацааг харилцан тохиролцоно.
 
Мөн гэр гэрт нь 7-14 хоногийн хугацаатай тусгаарлан ажиглана. Гэр бүлийн гишүүд нь гэрээс гарахгүй, гэртээ зочин урихгүйгээр хамтдаа тусгаарлалтын дэглэм мөрдөнө.
Гэртээ тусгаарлагдах бэлтгэлээ хангаж, өөрийн боломжоор хүнсээ базаах, зайлшгүй өдөр бүр ажилдаа явах шаардлагатай гэр бүлийн гишүүн байгаа бол зохицуулалт хийх, эсхүл өөр байр, зочид буудалд ч тусгаарлагдаж болно.
Аймаг, сумын Онцгой комиссоос нэмэлт хүн хүч гаргаж айл өрх, орон сууц бүрийн гадаа хяналтын автомашин бүхий алба хаагчдыг томилон ажиллуулах болно.
Улаанбаатар хотод халдварын эрсдэл улам бүр нэмэгдэж буй тул зорчин ирэх иргэд Та бүхнийг гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмээ чанд мөрдөхийг хүсье.
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС