Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 7 хоног бүрийн Пүрэв гарагт аймгийн сумдын удирдлага, Онцгой комисс, мэргэжлийн анги, төсөвт байгууллагын удирдлагуудад мэргэжил аргазүйгээр хангах сургалтыг өнөөдөр /2021.01.21/ цахимаар зохион байгууллаа.
Сургалтын эхэнд аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажилтай холбоотойгоор сум бүр иргэдээ татан авах асуудлыг хэрхэн зохицуулах, хяналтаа хэрхэн тавьж ажиллах чиглэлээр үүрэг өглөө.
Энэ удаагийн сургалтаар Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч, хошууч Б.Цогтбаяр, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Р.Отгонцэцэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Эрхэмбаатар нар “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг хангахад анхаарах асуудал”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах” зэрэг сэдвийн хүрээнд мэргэжил аргазүйгаар хангалаа.