Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн баатарлагаар амь үрэгдсэн өдөрт хүндэтгэл үзүүллээ

3 жил
Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн баатарлагаар амь үрэгдсэн өдөрт хүндэтгэл үзүүллээ

20 дугаар зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэн 1920 оны есдүгээр сарын 11-нд баривчлагдан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр таалал төгссөн юм.

Өнөөдөр /2021.01.27/ түүний баатарлагаар амь үрэгдсэн өдрийг хүндэтгэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувд, Баргын төв ТББ-ын тэргүүн Ц.Түмэн, Гурванзагал сумын уугуул, өндөр настан, барга Х.Чимэдрэгзэн нар аймгийн Музейд байрлах Манлай баатар ван Ж.Дамдинсүрэнгийн танхимд байрлах дурсгалын хөрөгт нь хүндэтгэл үзүүллээ.

Манлай баатар ван Ж.Дамдинсүрэн "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: “Энэ онд Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд орон нутгийн зүгээс ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан, Монголын түүхэнд үлдээсэн түүний баатарлаг гавьяаг олон нийтэд таниулах, ард иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөөд байна. Мөн Гурванзагал сумын нутагт орших түүний онголсон газрыг тохижуулж, сэргээн засварлана. Бид аймаг орон нутгаасаа төрсөн нэрт зүтгэлтэн, эх орончдоороо бахархаж, асар их үнэ цэнээр олдсон нутгаа улам хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. ” гэв.  

2 хүн гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно