Аймгийн Засаг даргын орлогч,аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат Хэрлэн сумын 11 багийн гэрийн тусгаарлан ажиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийн ажилтай энэ сарын 28-ны өдөр газар дээр нь танилцсан.
Ажлын хэсэг, багийн ажлын албанаас дээрх ажлыг зохион байгуулахад гарсан асуудлаар /2020.01.28/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Хэрлэн сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.