Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн, дэм хайрласаар байна.
Өнөөдөр /2021.01.29/ Б. Өлзийсайхан захиралтай “Дорнын тулгат өргөө” ажлын хувцасны дэлгүүрийн хамт олон нэг удаагийн хамгаалалтын хувцас 10ш, нэг удаагийн амны хаалт 5000ш,
Л. Саранчимэг захиралтай АПУ ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын хамт олон 1л-ийн цэвэр сүү 108ш, 0.33л-ийн тэрэлж ундаа 24ш, 0.5л-ийн цэвэр ус 160ш,
А.Тунгалагтуул захиралтай Мобиком коропарацийн Дорнод аймаг дахь салбарын хамт олон Эрүүл мэндийн тандалт судалгааны багт бүх сүлжээнд үнэгүй ярих 5ш дугаарыг тус тус аймгийн Онцгой комиссод хандивлалаа.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээн авлаа.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Энэхүү хандив тусламжийг Шинэ коронаврусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэв.