Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр /2021.02.16/ Мөнх амийн найдвар Баптист сүмийн итгэгчид 1 сая 50 мянган төгрөг, 1550ш амны хаалтыг аймгийн Онцгой комиссод гардуулан өглөө.
Тусламжийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдадаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.