Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд 7 хоног бүрийн Пүрэв гарагт цахимаар 14 сумын удирдлага, Онцгой комисс, мэргэжлийн анги, төсөвт байгууллагын удирдлагуудыг мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.
/2021.02.25/-ны өдрийн сургалтаар Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Уянга, Бүсийн төв Онцгой байдлын газрын хошууч Ө.Баттөмөр нар “Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагааг зохион байгуулах”, “Цахилгаан эрчим хүчний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, цахилгаан хэрэглээнээс үүдэлтэй гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, аргазүйгээр хангалаа.