Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Ардын хувьсгалын 100 жил, Аймгийн 90 жил, Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “МАТЕМАТИКИЙН ТҮРГЭН БОДОЛТЫН УРАЛДААН”-ыг зохион байгууллаа.
Уралдаанд 24 сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 564 сурагч оролцож, хамгийн өндөр гүйцэтгэлтэй 60 суралцагчийг шалгаруулжээ.
2021.03.03-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл"-өөс урамшуулан шагнаж буй хичээлийн хэрэглэгдэхүүнийг Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн сургуулийн захирлуудад нь гардуулан өглөө. Мөн уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй сайн оролцуулсан Хэрлэн сумын 12 дугаар сургууль, Цагаан-Овоо сумын сургуулийн хамт олныг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнасан юм.