Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Хуралдаанд салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, зөвлөлийн гишүүд оролцож, 2021 онд хэрэгжүүлэх ажлын төсөв, төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн батлагдсан төлөвлөгөөний дагуу жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд хийгдэх эхний ажлыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэл үнэлэх ажлын хэсэг”-ийг байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагтай хамтран зохион байгуулахаар боллоо.