Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс “Хувийн хэвшлийг дэмжих жил”-ийн хүрээнд 691 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгожээ

3 жил
Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс “Хувийн хэвшлийг дэмжих жил”-ийн хүрээнд 691 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгожээ
/2021.03.12/ аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон АЗДТГ-ын Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтансүх нар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, зарим чиглэлийн үүрэг өгч ажиллалаа.
 
Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь шинэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Дорнод аймаг нь 2021 оныг “Хувийн хэвшлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус хэлтэс орон нутагт 14 төрлийн баталгаажуулалтыг хийж байна. Он гарсаар худалдаа, үйлчилгээний баталгаажуулалт 26, дотоодын бүтээгдэхүүн баталгаажуулалт 12, экспортын бүтээгдэхүүн баталгаажуулалт 216, цахилгааны тоолуур 11, усны тоолуур 337, шатахуун түгээгүүрийн хошуу 5, жин 82, даралтын аппарат 2 ширхэгийг тус тус баталгаажуулж 691 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгосон байна.
 
Монгол Улсын хэмжээнд 6560 стандарт мөрдөгдөж байгаагаас Стандарт, хэмжил зүйн газраас 1 сард 30 гаруй стандартыг шинэчлэн ажиллаж байна.
May be an image of one or more people, people standing and indoor
May be an image of 1 person, standing and indoor