БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТУСГАЙ, ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

4 долоо хоног
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТУСГАЙ, ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТУСГАЙ, ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Д/д Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл (тусгай, энгийн) Салбар хуулийн дагуу олгож байгаа зөвшөөрөл Зөвшөөрөлд тавигдах шаардлага (хууль болон журам) Үйл ажиллагааны процесс Зөвшөөрлийн онцлог
1 7.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно. 7.6, 7.7 дугаар хэсэг
1. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 171 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Шинжээчийн хэсэг”-ийн дүгнэлтийг үндэслэн аймгийн Ерөнхий боловсролын 22 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 26 байгууллагын тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунгасугай.
2. Аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/386 захирамжаар Гурванзагал сумын цэцэрлэгийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан.
3. Аймгийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/469 захирамжаар Хэрлэн сумын ерөнхий боловсролын Долоодой сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунгасан. 
Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.2.1 дэх заалтыг үндэслэн 5 жилийн хугацаатай сунгав.
1. Ерөнхий боловсролын 22 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 26 байгууллагууд 2018 онд шинэчлээд 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүртэл сунгасан байсныг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сунгав.
2. Гурванзагал сумын цэцэрлэгийн барилга өргөтгөл баригдсан тул хүчин чадалд нэмэлт өөрчлөлт хийсэн. Цэцэрлэгийн барилга 50 ортой байсан бол 25-р нэмэгдэж 75 орны хүчин чадалтай болж өөрчлөлт орсон.
3. Долоодой сургууль 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлөө 5 жлийн хугацаатай аваад 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай сунгав.
Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйл: Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнд тавигдах шаардлага, мөн хуулийн 21 дүгээр зүйл: Зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

Зөвшөөрлийн хугацаа: Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанаас доошгүй байна. 
Зөвшөөрөл авахдаа зөвшөөрлийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хуульд заасан баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд ирүүлнэ.  Боловсролын сургалтын байгууллагыг Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан этгээд байгуулж болно.