Аймгийн баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож эхэллээ

5 жил
Аймгийн баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож эхэллээ

Худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Н.Энхболд, дэд дарга Д.Мөнхтуяа болон холбогдох мэргэжилтнүүд аймгийн баяр наадмын үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ эрхлэхэд тодорхой дүрэм журмыг баримтлан ажиллах талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. 
Худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрлийг өнөөдрөөс буюу 2019 оны 7-р сарын 17-ны өдрөөс 7-р сарын 23-ны өдрүүдэд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох мэргэжлийн хяналтын газрын лабораторийн дүгнэлтийг үндэслэн олгох бөгөөд тоглоом болон бусад үйлчилгээ явуулах зөвшөөрлийг тодорхой үнийн тарифтайгаар олгож эхэллээ. 
Мөн баяр наадмын өдрүүдэд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, хурц үзүүртэй жад, буу, сэлэм, чавх, зэрэг хүүхэд гэмтээх магадлалтай тоглоом, зориулалтын бус хуванцар савтай айраг худалдах, өөрсдийн машин дээрээс худалдаа явуулахыг хориглох зэрэг шаардлагыг тавин ажиллах юм.
Баяр наадмын өдрүүдэд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”” ТӨХК нь наадмын талбай болон морин уралдааны талбайг эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлэх бол худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрлийн бичгээ үзүүлэн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хандан 7-р сарын 25-ны өдөр зөвлөгөөнд хамрагдсанаар 7-р сарын 26-ны өдөр эрчим хүчний холболтоо хийлгүүлэх боломжтой юм.