ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар Тосон хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандалын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдэж, өнөөдөр /2021.06.04/ гэрчилгээгээ гардан авлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгтгэж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулдаг аж.
1. Хадгалан хамгаалах үүрэг- Газар нутгийн тогтоц, экосистем, ургамал амьтны төрөл зүйл болон генетикийн өөрчлөлтийг хамгаалахад хувь нэмэр оруулах;
2. Хөгжүүлэх үүрэг- Эдийн засаг, хүний хөгжлийг нийгэм-соёл болон экологийн хувьд тогтвортой хөгжүүлэх;
3. Үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх үүрэг – Байгаль хамгаалах болон орон нутгийн, бүс нутгийн, үндэсний ба олон улсын тогтвортой хөгжлийн асуудлуудтай холбоотой төслүүд, байгаль орчны боловсрол, сургалт, судалгаа, хяналт-шинжилгээний ажлуудад дэмжлэг үзүүлэх.